tag:blogger.com,1999:blog-75023295804169520802024-03-20T22:41:45.646-07:00Хэрлэн ийн өгүүлэвХэрлэнhttp://www.blogger.com/profile/13047057164950871141noreply@blogger.comBlogger2125tag:blogger.com,1999:blog-7502329580416952080.post-54125554687985793682010-05-09T11:05:00.000-07:002010-05-09T11:32:13.556-07:00Дахиж би хэзээ ч зөгнөлт кино үзэхгүйЭнд ирсэн биш их л юм бодох юм байнашт. Хүний нутагт ясаа тавих вий гэж би ойрд санаа зовох боллоо. Золигийн зөгнөлт кинонуудаас харин ч нэг болох юм даа.
"2012", "Нөгөөдөр сүүлчийн өдөр", "Тусгаар тогтнолын өдөр" бла бла бла...

Энэ Европод чинь галт уул энд тэнд элбэ дэлбэ үсэрцгээгээд нааг аймар айлгажийшт. Орой болоол унтана... нам гүм... ай сайхан... сайхан унтах ч сайхан шүү ням ням ням...

Тэгжийтал пир пар түс тас түмпэн шанага... ээжээ юу вээ амь авраарай...

Энэ хооронд Хэрлэн ингээл галт уулын халуун хайлмаг юу юугүй хүрээд ирдийм байж, кинон дээр гардаг үй түмэн хүн шиг би халуун хайлмагт ортойгоо хамт шатах юм байна... Үхэх минь гарцаагүй ч хэрвээ би амьд гарвал хийдэд очиж гэлэнмаа болно, буян сайн үйлдэж, бурхан шүтээнээ тахина энэ мэт үй түмэн зүйлийг толгой тархиндаа эргэцүүлэн бодож, нүгэл үйлдэж явснаа наминчилж... Би ч гэсэн диваажингийн шүүлтүүрт тунаад үлдчмээр л байшт. Эрлэг Номун хааны өмнө ам бардам зогсмоорлийшт...

Хэмээн бодох зуур дулааны шугамны дуу байсныг мэдээд тайвшралыг олон, маргаашнаас эхлээд тамхинаас гарна, буян үйлдэнэ, хараал хэлэхгүй хэл, бие, сэтгэлээрээ нүгэл үйлдэхгүй хэмээн өөрөө өөртөө ам тангараг өгөн унтах авай.

Өглөөний 9 цаг нойрмог нүдээр цагаа хараад "Өө шээт хоцорлооштээ ингэж их унтах гэж" хэмээн уулга алдсаар босон харайж автуусны буудал гүйх хооронд нэгэн янжуурыг асааж амжаад атуус ирэхээс өмнө дуусгаж мөн амжих аж. "Ай даа айдас хүнийг ямар ч тэнэг юм хийлгэхэд хүргэх юм даа юун гэлэнмаа ягшт би лав тэгж хар залуугаараа эмгэн болох болоогүй шүү" хэмээн дотроо бодон инээх зуур дуртай дуу чихнээ эгшиглэнэ.

Ryan Leslie-Gibberish

Хэрлэнhttp://www.blogger.com/profile/13047057164950871141noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-7502329580416952080.post-14197106068699725342010-05-02T06:16:00.000-07:002010-05-02T07:05:45.578-07:00Чернобилийн ослоос 24 жилийн дараа
"1986 оны 4 сарын 26-нд Хуучин ЗХУ-ын Украйны Чернобилийн цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 4-р риакторт маш том осол гарсан ба одоо хүртэл түүний цацраг идэвхжил байсаар байгаа нь харамсалтай.

Риакторын түлшний элементүүд нь шатаж, аймшигт дэлбэрэлт болж. Мянган тонн жинтэй хавхлаг таг зад үсэрч, 2000°C илүү хэмийн халуунд түлшний баганууд хайлж, риакторыг бүрхсэн графитд гал үүсчээ. Цөмийн риакторуудыг тослож, тэнцвэржүүлж байх ёстой энэ карбон бүтэн есөн өдөр шатаж, ойр орчинд ихээхэн хэмжээний цацраг идэвхит бодис тараасан байна. Энэ ослоос 1945 оны найман сард Японы Хирошимад санаатайгаар хаясан атомын бөмбөгнийхөөс 100 дахин илүү цацраг идэвхижилт үүссэн байна.

Хамгийн түрүүнд гал хамгаалагчид риактор луу бүтэн 10 цагийн турш ус шүршин хөргөх гэж оролдов. 4 сарын 27-ноос 5 сарын 5-ны хооронд 30 гаруй цэргийн нисдэг тэргээр 2400 тонн хайрга 1800 тонн элс цацаж, галыг унтрааж, цацраг идэвхжилийг бууруулахыг оролдсон боловч бүх л оролдлого амжилтгүй болсон юм. Харин ч эсрэгээрээ, элс хайргаар хучигдсан халуун улам нэмэгдэж, риакторын дулаан дахин нэмэгдэж эхлэв. Үүнийг дагаад цацраг идэвхийн ялгаралт улам нэмэгдэв. Эцсийн бүлэгт, риакторын цөмийг нитрогенээр хөргөж чаджээ.

5 сарын 6-ны өдрийг хүртэл цацраг идэвхижилийн ялгарал хяналтаас гадуур байв. Энэ аймшигт ослын аюулыг зогсоохын тулд хэдэн мянган хүн амьдрал, эрүүл мэндээ золиосолжээ. Тэднийг 'liquidators' буюу устгагчид гэж нэрлэдэг байв. Цөмийн эрчим хүчний үйлдвэрийн гал хамгаалах албаны 600 хүн болон үйлдвэрийн ажилчид цөмийн цацрагт хүчтэй хордож, тэдний 130 нь ийм нөхцөлд ажиллагсадын жилийн нормоор 650 жилтэй тэнцэх дозоор хордсон гэж тогтоогджээ. Мянга мянган хүчний албаныхан болон бусад ажиллагсад тушаалын дагуу цацраг идэвхитэй бодис, материалуудыг ор тас хамгаалалтгүй буюу хангалтгүй хамгаалалттайгаар зөөвөрлөжээ. Үнэхээр аймшигтай.

Тэднээс 31 хүн тун удалгүй нас баржээ. Нийтдээ 600,000-аас 800,000 хүн 1989 он хүртэл Чернобилийн цацраг идэвхижилтийг цэвэршүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцсон байна. Тэднээс 300,000 нэг жилд авах аюулгүйн дээд хэмжээнээс 500 дахин илүү дозоор цацраг идэвхижилтэд хордсон байна. Өнөөдөр тэднээс амьд үлдэгсэдийн биеийн эрүүл мэнд муу, тарчилсаар байна. Хуучин ЗХУ-ын гурван холбооны улсын засгийн газрын мэдээлэлээс үзэхэд одоогоор 25,000 "liquidators" нас баржээ.

Гамшигийн аюул хэзээ дуусах вэ?1988 оны 12 сарын 22-нд Зөвлөлтийн мэрэгжилтэнүүд 4-р риакторын хамгаалсан 'sarcophagus' цементэн дээр ашиглалтын хугацаа нь 20-30 жил гэж тогтоосон байсан бол, цөмийн осолоос гурван жилийн дараа Зөвлөлтийн засгийн газар Чернобилийн цөмийн эрчим хүчний цогцолборын 5, 6-дугаар риакторуудын станцуудыг хааж, улмаар олон улсын хэлэлцээрүүд хийгдсэний дараа 2000 оны 12 сарын 12-нд буюу осол гарсанаас хойш 14 жилийн дараа цөмийн цогцолбор бүхэлдээ хаагдсан юм."

Тэгэхэд би 7 настай байлаа, зүрх судасны өвчин гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж байсан юм. Би өрөөндөө нэгэн цав цагаан царайтай тайрмал үстэй жаахан охинтой байх болсон юм. Наснаасаа жаахан харагддаг тэр охин надаас 2 насаар эгч атал надаас жижигхэн биетэй байсан. Түүний хамраас үргэлж цус гардаг. Хамрандаа байнга л хөвөнтэй явдагсан. Хааяа хааяахан хамраас үргэлж гардаг цус нь намдана, хүүхэд болохоор тоглоно, дэгж дэрвээд гүйнэ, үсрэнэ. Ахиад л нөгөө гайтай цус хамраас нь сад тавина ээж аав нь түүнийг байдгаараа асарч хамгаална. Гэхдээ л ээж аавын асаргаа ч тэр эмнэлэгийн эмчилгээ ч тэр сайнаар нөлөөлөхгүй байсан юм. заримдаа тэр бүр хэвтэрт ортлоо бие нь муудна, түүний биеийг хэзээ сайжирч, хэзээ муудахыг, хамраас нь хэзээ цус гарахыг хэн ч тааж мэдэхгүй.

Тэр охины ээж аав нь Чернобилд оюутан байх үед тэд охиноо гэдсэндээ олжээ гэвч гайтай энэ осол болж. Хэн ч хэзээ ч охиныг нь ийм болчихно чинээ санаагүй аж. Энэхүү ослын хохирогчтой би анх ингэж танилцсан юм. Тэр охин одоо байдаг үгүйг би сайн мэдэхгүй. Эрүүл энх амьдарч байгаасай гэж би хүсдэг.

Хүн төрөлхтний хамгийн том нүгэл бол хүн хүнээ хөнөөх явдал гэж би боддог. Энэ ослын үр дагавар одоо хүртэл арилаагүй гэдгийг сонсоод миний үр хүүхэд амьдрах тэр эрин үед ядаж арилсан байгаасай гэж хүслээ.
Хэрлэнhttp://www.blogger.com/profile/13047057164950871141noreply@blogger.com2