skip to main | skip to sidebar

Хэрлэн ийн өгүүлэв

Sunday, May 9, 2010

Дахиж би хэзээ ч зөгнөлт кино үзэхгүй

Энд ирсэн биш их л юм бодох юм байнашт. Хүний нутагт ясаа тавих вий гэж би ойрд санаа зовох боллоо. Золигийн зөгнөлт кинонуудаас харин ч нэг болох юм даа.
"2012", "Нөгөөдөр сүүлчийн өдөр", "Тусгаар тогтнолын өдөр" бла бла бла...

Энэ Европод чинь галт уул энд тэнд элбэ дэлбэ үсэрцгээгээд нааг аймар айлгажийшт. Орой болоол унтана... нам гүм... ай сайхан... сайхан унтах ч сайхан шүү ням ням ням...
Тэгжийтал пир пар түс тас түмпэн шанага... ээжээ юу вээ амь авраарай...
Энэ хооронд Хэрлэн ингээл галт уулын халуун хайлмаг юу юугүй хүрээд ирдийм байж, кинон дээр гардаг үй түмэн хүн шиг би халуун хайлмагт ортойгоо хамт шатах юм байна... Үхэх минь гарцаагүй ч хэрвээ би амьд гарвал хийдэд очиж гэлэнмаа болно, буян сайн үйлдэж, бурхан шүтээнээ тахина энэ мэт үй түмэн зүйлийг толгой тархиндаа эргэцүүлэн бодож, нүгэл үйлдэж явснаа наминчилж... Би ч гэсэн диваажингийн шүүлтүүрт тунаад үлдчмээр л байшт. Эрлэг Номун хааны өмнө ам бардам зогсмоорлийшт...

Хэмээн бодох зуур дулааны шугамны дуу байсныг мэдээд тайвшралыг олон, маргаашнаас эхлээд тамхинаас гарна, буян үйлдэнэ, хараал хэлэхгүй хэл, бие, сэтгэлээрээ нүгэл үйлдэхгүй хэмээн өөрөө өөртөө ам тангараг өгөн унтах авай.

Өглөөний 9 цаг нойрмог нүдээр цагаа хараад "Өө шээт хоцорлооштээ ингэж их унтах гэж" хэмээн уулга алдсаар босон харайж автуусны буудал гүйх хооронд нэгэн янжуурыг асааж амжаад атуус ирэхээс өмнө дуусгаж мөн амжих аж. "Ай даа айдас хүнийг ямар ч тэнэг юм хийлгэхэд хүргэх юм даа юун гэлэнмаа ягшт би лав тэгж хар залуугаараа эмгэн болох болоогүй шүү" хэмээн дотроо бодон инээх зуур дуртай дуу чихнээ эгшиглэнэ.
Ryan Leslie-Gibberish

Posted by Хэрлэн at 11:05 AM
Labels: Марзагнал

1 comments:

BorlaSQue said...

дахиж би тамхи татахгүй гэсэн шигээ л чи үзнэ дээ. ингэхэд чи өглөө босоол автуусны будал хүрэх хүртлээ тамхи татдаг юм уу


татдаг янжуурын чинь тоо ихэссэн л байна даа. хоёр хоногт нэг татна гэсэн яасан чи ??

May 11, 2010 at 1:49 AM

Post a Comment

« Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Нэгэн гарчиг дор

  • Марзагнал (1)
  • Нийгэм (1)

Архив

  • ▼  2010 (2)
    • ▼  May (2)
      • Дахиж би хэзээ ч зөгнөлт кино үзэхгүй
      • Чернобилийн ослоос 24 жилийн дараа

Би

My photo
Хэрлэн
өө ингээл малийгаал байжээн
View my complete profile

Миний гөү гөү

  • Хамаагүй блог

Фөллөвөрс

 
Copyright © Хэрлэн ийн өгүүлэв. All rights reserved.
Blogger templates created by Templates Block
Wordpress theme by Uno Design Studio